СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-20

Э.Батшугар: Монгол банкны хар жагсаалтад уян хатан зохицуулалт хэрэгтэй байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 сарын өмнө

Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар Монголбанкны удирдлагууд болон Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийг шинэчлэх ажлын хэсгийнхэнтэй уулзжээ. Уулзалтаар Монгол банкны хар жагсаалтад уян хатан зохицуулалт хийж, олон улсын жишгийг дагах хэрэгтэй байгааг сануулжээ.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: 

-Одоогийн үйлчилж байгаа банкны системд иргэд хэрэглээний зээлээ төлөөгүй тохиолдолд зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтад орж санхүүгийн харилцаан дахь эрхээ зургаан жилээр хасуулж дахин зээл авах боломжгүй болдог. Энэ бол миний бодлоор санхүүгийн ял. Тиймээс үүнд уян хатан зохицуулалт хэрэгтэй. 

Бусад улсад иргэд төлөгдөөгүй зээлээ бүрэн төлсөн даруйд хар жагсаалтаас хасаж, муу зээлдэгч гэсэн ангиллаас гаргадаг жишиг байдаг. Харин манайд зээлээ төлсөн ч зургаан жилээр эрх хасдаг байдлыг болиулж, бусад орны жишгийн дагуу иргэддээ ээлтэй бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Renchin bazar
1 сарын өмнө
202.126.91.124

Demjij bn demjij bn

Отгонбат
1 сарын өмнө
43.242.243.43

Zuv shvv

Зочин
1 сарын өмнө
66.181.191.124

Дэмжиж б на

Зочин
1 сарын өмнө
103.57.93.240

Дэмжиж бна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.