МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2024.03.19/ хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуультай холбоотой ээлжит Бага хурлын товоо тогтож, хэлэлцэх асуудлаа баталжээ.
МАН-ын Бага хурлыг гуравдугаар сарын 23-ны өдөр буюу энэ бямба гарагт хийнэ. Энэ удаагийн хуралдаанаар ирэх сонгуульд тойрогт болон жагсаалтад ямар хүмүүсийг багтаах шалгуур буюу журмыг батална.
Мөн МАН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр, санал хураах, дүн гаргах журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Тодруулбал, УИХ-ын ээлжит сонгуульд оролцох намууд 2024 оны гуравдугаар сарын 25-аас өмнө Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байх хуулийн зохицуулалттай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.