Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Швейцарийн Хөгжлийн агентлагийн дарга, Ерөнхий консул Стефани Бурриг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Швейцарийн Холбооны Улсын Засгийн газраас Монгол Улсад тохиолдоод буй цаг агаарын нөхцөл байдал, хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх үүднээс 250 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний тусламж үзүүлэхээр болсон тухай Шадар сайдад танилцуулсан юм.
Мөн Швейцарийн Хөгжлийн агентлагаас манай улсын Онцгой байдлын гал сөнөөгч, аврагч нарыг гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн арга техникийн талаар сургаж буй бөгөөд цаашид ч энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, өргөжүүлэх тал дээр санал солилцлоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.