СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-05

ВИДЕО: Э.Буяншагай армийн ДАШТ-д шагналт тавдугаар байрт орлоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

Таеквондогийн төрөлд Монгол улсаас Алдар спорт хороо, билээ. Тэмцээний салхийг хагалж -58кг жинд М.Түмэнбаяр урамтай сайхан тоглолтуудыг хийж хүрэл медалийн болзол хангаж монголын таеквондогийн түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн юм.

Тэмцээний сүүлийн өдөр Рио-2016 олимпийн их наадамд таеквондогийн төрлөөр анх удаа эх орноо төлөөлөн оролцсон П.Тэмүүжин Армийн ДАШТ-ий 74кг жинд хүрэл медаль хүртлээ.

Армийн ДАШТ-ий 68кг жинд Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Э.Буяншагай медалийн үзүүрээс атгаад алдлаа. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Герман улсын шилдэг таеквондоч К.Жорманистай тулалдан 6:5 онооны харьцаагаар буулган авсан. Герман тамирчны хувьд бүх германы 9 удаагийн аварга төдийгүй ДАШТ-д хоёр ч удаа оролцож байсан шилдэг тамирчин байсан юм. Хагас шигшээ тоглолтонд Э.Буяншагай БНХАУ-ын В.Харуитай эн тэнцүүхэн тоглолтыг үзүүлсэн боловч хамарсалтайгаар 2 оноогоор буюу 21:19 онооны харьцаагаар хожигдсон юм. Дагах тулаан буюу хүрэл медалийн төлөө Иран улсын шилдэг тулаанч В.Надытай тулалдан ялагдал хүлээсэн юм. Уг тулаан үнэхээр гал гарсан тулаан байсан ба одоо та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.