Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж, гурилын үнийн өсөлтийн асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулав.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Төр стратегийн бүтээгдэхүүн болох гурил, улаан буудайд хамгаалалт, дэмжлэгийг үзүүлсээр ирсэн. Үр дүнд нь монопол тогтчихлоо. Хилийн цаана нэгдүгээр зэргийн улаан буудайн гурил 900 гаруй төгрөгийн үнэтэй байхад дотоодын зах зээл дээр 2600-3000 төгрөгийн үнээр зарагдаж байгаа.
Дэлхийн зах зээл дээр улаан буудай 100 ам.доллар хамгийн өндөр нь 200 ам.долларт хүрч байгаа. Харин манайд 200 ам.долларт барьж байна. Гурилын 90 хувийг бүрдүүлдэг улаан буудайн өртөг ийм байхад өндөр үнэ өсөж байгаа нь зүй бус байна гэж Засгийн газраас үзсэн.
Тэр ч утгаараа гурилын үнийг чөлөөт өрсөлдөөний зарчмаар бодит үнэ дээр очих нөхцөлийг бүрдүүлэх үүднээс импортын татварыг чөлөөлөх, хэмжээ тавихгүйгээр асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
Түүнчлэн Засгийн газраас тариаланчдыгаа, бизнес хийх нөхцөлийг хамгаалах бодлогыг тогтвортой барина
Малчид маань юу юугүй үнэ төлбөргүй өвс тэжээл өгөөч ээ гэж шаардахгүй байгаа. Гол нь зах зээлийн бодит ханшаар өвс тэжээл гурил худалдан авах боломжийг бий болгож өгөөч ээ гэж байгаа.
Зуд болохоор чоно зоолдогтой адилхан амьдрал тааруу, худалдан авах чадвар муудаж байгаа цаг үед нэн шаардлагатай байгаа өргөн хэрэглээний гурил, малын өвс тэжээлийн үнэ хэд дахин өсөж байна
Өнөөдөр гурван хониор 50кг-ийн нэг шуудай гурил авах хэмжээнд хүрсэн байна. Нэг хониор нэг боодол өвс авах хэмжээнд хүрсэн байна. Энэ нь бодит зах зээл биш.
Засгийн газраас зах зээлд өрсөлдөөнийг бий болгох зорилгоор энэ шийдвэрийг гаргаж байгааЦаашдаа бид импортын татвар тавьж хориглолтыг хийдэг, зах зээл дээр монопол үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг энэ бодлогоосоо татгалзах нь зүйтэй гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.