“Азийн Хөгжлийн Банк” болон “Уур амьсгалын ногоон сан”-гийн санхүүжилтээр “Ногоон орон сууц төсөл”-ийг нийслэлээс хэрэгжүүлж буй юм. Энэ хүрээнд Баянхошуу дэд төв, Сэлбэ дэд төвд гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулахаар төлөвлөөд байна. Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүүтэй ярилцлаа.
Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү:
-Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд үе шаттай ажлуудыг хийж байна. Хамгийн том ажил нь зургаан дэд төв дээр гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулна. Зургаан дэд төв дээр нийт 40 мянган айлын орон сууц барина. Эхний хоёр төвийн инженерийн дэд бүтцийн ажил бүрэн дууссан. Энэ нь Сэлбэ болон Баянхошуу дэд төв. Сэлбэ дэд төв дээр 2000 айлын газрыг чөлөөлж, 12000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд газар чөлөөлөлт энэ долоо хоногт эхэлж байна. Иргэдтэйгээ уулзалт хийж, мэдэгдлээ тараагаад газар чөлөөлөлтийн ажил эхэлж байна.
Иргэдийн газрыг чөлөөлж, авахдаа гурван төрлийн болзол тавьж байгаа. Газрыг бэлэн мөнгөөр авах, орон сууцаар солих, тухайн байршил дээр баригдсан орон сууцад оруулах гэсэн гурван боломжийг олгож байна.
Бид газрыг орон сууцаар солих чиглэлийг түлхүү санал болгож байгаа. Иргэдийн хувьд ч тухайн амьдарч байсан газар дээрээ орон сууцанд орж амьдрах хүсэлтэй байдаг юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.