СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-19

🔴Г.Өнөрбаяр: Завхан аймгийн отор нүүдэл хийсэн малчдыг буцааж нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяраас өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар зарим зүйлийг тодрууллаа.

Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр:

-Завхан аймагт хүндхэн өвөл болж өнгөрлөө. Завхан аймаг газар зүйн байршлаараа маш олон аймгуудад отрын нүүдэл хийдэг онцлогтой. Энэ жил малчид олон аймгуудад отор нүүдэл хийсэн тул буцаж нутаг руу нь нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байна. Манай аймгийн 17 сумыг зудын хүндрэлтэй хэмээн Онцгой байдлын газраас үнэлсэн. УОК, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн хамтарсан баг орон нутагт ажилласан. Ингэхдээ Завхан аймагт гурван удаагийн тусламжаар 2400 тонн өвс тэжээлийн тусламж үзүүлж, малчдад хүргүүлсэн. Тусламжийн сүүлийн 300 тонн өвс тэжээлийг Сэлэнгэ аймгаас татах ажил явагдаж байна.

Энэ жилийн тухайд цаг агаарын байдал хүндхэн, өдөр бүр салхи шуургатай байна. Тиймээс байнга зам даваа хаагдах нөхцөл байдалтай байгаа. Өнөөдрийн байдлаар ч малчид руу зам гаргах, отор нүүдэл угтах ажлыг хийсээр байна.

Эрүүл мэндийн байгууллага, нутгийн захиргааны байгууллагуудад туулах чадвартай автомашинууд олгосон.

гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.