СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-03-19

ДЭМБ-ын баг бичил биетний тэсвэржилтийн чиглэлээр ажилласан тайлангаа танилцуулав

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат бичил биетний тэсвэржилтийн чиглэлээр Монгол Улсад ажилласан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн мэргэжилтнүүд болон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте нарыг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар манай улсын эрүүл мэндийн байгууллагуудад бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцан, түргэвчилсэн үнэлгээ хийх, дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлохоор ажилласан талаар болон үнэлгээний дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав.

ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн баг энэ сарын 8-16-нд Монгол Улсад ажиллахдаа Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх, нярайн эрүүл мэндийн үндэсний төв болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт антибиотик эмийн хэрэглээ, микробиологийн лабораторийн үйл ажиллагаа, эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна.

Мөн бичил биетний тэсвэржилтийн талаар эмнэлгийн мэргэжилтнүүдтэй дугуй ширээний ярилцлага зохион байгуулж, цаашид тандалтыг хэрхэн хийх, эмийн хэрэглээг бууруулах чиглэлээр ямар дэмжлэг хэрэгтэй талаар санал солилцон, “Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх манлайллын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Улсын нэгдүгээр дүгээр төв эмнэлэг, Эх, нярайн эрүүл мэндийн үндэсний төв болон Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдээлэл өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.