Филиппиний хойд хэсгийн Кесон мужийн цагдаа нар япон эмэгтэй болон түүний филиппин эхийн амь насыг хохироосон хэргийг шалгаж байна.
Японы иргэн 26 настай Мотеги Май, Филиппин улсын иргэн 54 настай Лорри Литада нарын цогцсыг пүрэв гарагт байшингийн арын хашаанд булсан байсныг цагдаа нар олж илрүүлжээ.
Тэр хоёр өмнө японд амьдардаг байсан бөгөөд өнгөрсөн сард Филиппинд айлчлах үеэр сураггүй алга болсон гэж цагдаа нарт мэдэгдэж гэр бүлийнх нь хүсэлтээр эрэн сурвалжилж эхэлсэн. Эцэст нь тэр хоёрыг Литадагийн эгчийн эзэмшлийн байшингаас булсан байдалтай олсон.
Цагдаагийнхан литагийн эгчийг үхэлтэй нь холбоотой байж магадгүй гэж сэжиглэж байна. Гэвч мөрдөн байцаагчид түүнийг баасан гарагт амиа хорлохыг завдсаны дараа эмнэлэгт хүргэжээ.
Эх, охин хоёр газар худалдаж авахын тулд таван сая Филиппин песо буюу 90 мянга орчим доллар бэлнээр авч явсан гэж орон нутгийн хэвлэлүүд цагдаа нараас мэдээлэл авжээ. Одоогоор мөнгө алга болсон гэх мэдээлэл байхгүй байна.
Түүнчлэн цагдаа нар хохирогч болон түүний эгч, нөхөр хоёрын хооронд санхүүгийн асуудал үүссэн гэж сэжиглэж байна.
Эх сурвалж: NHK
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.