"Эмээлтэд байрлалтай мах боловсруулах үйлдвэрт чанарын шаардлага хангахгүй байж болзошгүй мах бэлтгэж байна" гэсэн иргэний мэдээллийн мөрөөр Нийслэлийн Мал Эмнэлгийн Газрын/НМЭГ/ мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар энэ сарын 17-ны өдөр газар дээр нь очиж, ажиллажээ.
Тухайн үйлдвэрийн агуулахад хадгалагдаж байсан мах, махан бүтээгдэхүүний төрөл тус бүрээс дээж авч, НМЭГ-ын лабораторид хүргүүлэн, үйлдвэрийг битүүмжилж, үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.
Тус үйлдвэрт хяналт, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгааг ХХААХҮЯ-наас мэдээлэв.
ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар, НМЭГ-ын улсын ахлах байцаагч нар хамтран шаардлага хангахгүй 47.64 тонн махыг устгах ажлыг энэ сараас эхлүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.