СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шүүгч Ц.Амаргэрэлтэй холбоотой хоёр ч гомдлыг Сахилгын хороо хянав

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
8 сарын өмнө

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэлтэй холбоотой хоёр ч гомдлыг Шүүхийн сахилгын хороо хяналаа. Улмаар нэгийнх нь дүгнэлтийг пүрэв гарагт хэлэлцэхээр товлов.

Тодруулбал, тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Одбаатарын гаргасан гомдлын дагуу Ц.Амаргэрэлд холбогдох гомдлыг сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх аж. Тус аймаг дахь шүүхийнхэн бие биенийхээ эсрэг гомдол гаргасан явдал үүгээр тогтохгүй. Шүүхийн сахилгын хорооны хурлаар өнгөрсөн долоо хоногт мөнөөх шүүгч Ц.Амаргэрэлтэй холбоотой гомдлыг хэлэлцэн Шүүхийн тухай хуулийн 112.1.3-т заасан нотлох дүгнэлтийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүлээн авч, тухайн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан буюу Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ж.Төмөрсүх 2023 онд хоёр ч удаа гомдол гаргасны нэгийг нь хэрэгсэхгүй болгож, нөгөөг нь үндэслэлтэй гэж үзэн ийнхүү нээлттэй сануулах сахилгын шийтгэл оноосон аж. Эх сурвалжуудын мэдээлснээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын компьютерт дураараа нэвтэрч, мэдээлэл хайсан учраас Ц.Амаргэрэлийн эсрэг бусад нь гомдол гаргасан гэнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.