Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн “Ханан” гэх газар гуравдугаар сарын 17-ны өдрийн 16:00 цагт 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.
Тус сумын харьяат иргэн Г-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга Д.Булганчимэг гуравдугаар сарын 18-ны өдрийн 16:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн аж.
Уг гал түймэрт иргэн Г /37 настай, эрэгтэй/, У/3 настай, эмэгтэй/ нар түлэгдсэн тул ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.