СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

17 ширхэг тэсрэх, дэлбэрэх бодис тээвэрлэж байсан бүлэг этгээдүүдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Прокурорын байгууллага 2024 оны 3 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд 248 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 115, Өмчлөх эрхийн эсрэг 71, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 20, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Авлига, албан тушаалын 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг болон Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг тус бүр 4, Заналхийлэх, Татвар төлөхөөс зайлсхийх тус бүр 1 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн 309 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Э.А нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөний даргаар ажиллаж байсан Т.Ү нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээ, мэдээллээ ашиглан бусдад дарамт шахалт үзүүлж хахууль өгөхийг шаардан, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авсан/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд

Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймгийн иргэн Г.Д, Ч.Ж нар нь бүлэглэн 17 ширхэг тэсрэх бодис, гал дамжуулах шижим, цахилгаан тэслүүрүүд, нонелийн тэсэлгээний хэрэгслүүд зэрэг дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас иргэн Н.Э нь мах, ноос, ноолуур, самар зэргийг худалдан авах, экспортод гаргах зэргээр 2020, 2021 онд нийт 1 тэрбум 188 сая төгрөгийн орлого олсон боловч татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор зориуд худал тодорхойлон нууж, 118.828.707 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.