СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-03-18

ГССҮТ гуяны шөрмөсөөр мөрний шөрмөсийг нөхөн сэргээх дурангийн мэс заслыг амжилттай хийжээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн тасгийн эмч, мэргэжилтнүүд Монголд анх удаа мөр эргүүлэгч шөрмөсний сэргээх боломжгүй урагдалд үений дурангийн мэс заслын аргаар гуяны шөрмөс шилжүүлэн нөхөн сэргээх эмчилгээг амжилттай хийжээ.

ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн тасгийн эрхлэгч, үений дурангийн эмч С.Батсүхээр ахлуулсан тус баг бүрэлдэхүүнд Монгол Улсын Хүний гавьяат эмч, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Б.Бүргэд, их эмч Б.Эрдэнэболд, С.Золжаргал, О.Амгаланхүү болон мэдээгүйжүүлгийн эмч Ө.Оюунчимэг, мэдээгүйжүүлгийн сувилагч Д.Айтолхын, Төрийн соёрхолт мэс заслын сувилагч Б.Жавзандулам нар багтсан байна.

Монгол Улсын анагаах ухааны салбарт гэмтэл согогийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулан, оношилгоо, эмчилгээнд орчин үеийн арга, техник, технологийг амжилттай нэвтрүүлэн нутагшуулж, үений дурангийн мэс засал эмчилгээг шинэ түвшинд хүргэснээр эмч, мэргэжилтнүүд үен дотор хөнөөл багатай аргаар эмчилгээ үйлчилгээний үр дүнг гаргаж, судалгаа шинжилгээтэй ажиллах бүрэн боломжтой болжээ.

Мөн энэ төрлийн мэс засал эмчилгээг хийлгэхээр АНУ, Япон, Солонгос, Герман, Франц зэрэг өндөр хөгжилтэй орнуудыг зорих иргэдийн урсгалыг татаж, эх орондоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү ойр, түргэн шуурхай, чанар хүртээмжтэй авах чухал ач холбогдолтой аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.