СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ахуйн хүрээнд архидан согтуурч нэгнээ хөнөөжээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст 2024.03.17-ны өдрийн 23:00 цагийн үед "Хүн нас барсан байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус мэдээллийг шалгахад урьдчилсан байдлаар О нар нь баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, улмаар хоорондоо маргалдан Х-г зодож амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогджээ. 

Иймд баяр тэмдэглэх нэрээр архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, нэгнийхээ үг, үйлдэлд хүлээцтэй байж хэдхэн хормын уур бухимдлаас эрдэнэт хүний амь хохирч болдог гашуун сургамжийг давтахгүй байхыг зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.