СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-03-18

Урьдчилсан байдлаар 16 сая орчим толгой мал хорогдох тооцоо гарчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хоёр асуудал хэлэлцжээ. Нэгдүгээрт, 2024 оны хаврын чуулганаар тэргүүн ээлжид хэлэлцэх асуудлуудын талаар ярилцжээ. Хоёрдугаарт, зудын эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн болон цаашид төлөвлөж байгаа арга хэмжээний талаар Шадар сайдын мэдээллийг сонсжээ. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-УИХ-ын хаврын чуулганаар тэргүүн ээлжид 10 орчим хууль, шийдвэр байна гэж үзэж байна.

Нэгдүгээрт,УИХ-ын тухай хууль, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг тавдугаар сарын 10-наас өмнө хэлэлцэж батлах нь зүйтэй. Парламент 126 гишүүнтэй болох учраас дэгийн хувьд өөрчлөгдөж байгаа зүйл олон бий.

Хоёрдугаарт, Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж батлах ёстой. Засгийн газраас ойрын үед уг хуулийн төслийг өргөн барина. 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт Баялгийн сантай байна, хууль гаргана гэсэн гол заалт байгаа.  юм.

Гуравдугаарт, Хот, тосгон эрх зүйн байдлын тухай хууль, хувийн хэвшлийг чиглэлийн МҮХАҮТ, МҮЭ-ийн тухай хууль, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Ахмадын тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж үзэж байна.

Сонгуульд нэр дэвшигчдийн хугацаа дуустал буюу Өмнө жишгээр ийм байсан. Эдгээр хуулийг хэлэлцэж батлах боломжтой гэж үзсэн.

Дараагийн асуудлын тухайд туулай жилийн төгсгөл луу жилийн эхэнд улс даяар цаг агаарын байдлаас мал аж ахуйн салбарт нэлээд хүндрэл гарч байгаа. УОК-ын даргын мэдээллийг сонслоо.

Ингээд хоёр чиглэлд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх хуулийн төсөл боловсруулж оруулж ир гэж байгаа. гэж үзлээ. н юм билээ.

Мал аж ахуйн салбар одоогийн байгаа хэлбэрээрээ хөгжих боломжгүй болоод буй. Цаашид мал аж ахуйн салбарыг яах вэ гэдэг асуудлаар санал боловсруулах нь зүйтэй бүлгийн гишүүд санал нийлсэн. Тодорхой саналыг нэгтгэж бүлгийн хуралд оруулж ирэх чиглэл өглөө гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.