СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-03-18

🔴УИХ-ын гишүүн Н.Ганибал: Сүхбаатар аймагт өгсөн есөн машины зургаа нь 40 км яваад эвдэрсэн

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр гурван асуудал хэлэлцжээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн. Үндсэн хуулийн цэцийн гишүүнтэй холбоотой асуудалд байр сууриа нэгтгэсэн. Түүнчлэн эрх баригчдын найман жилийн хугацааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцлээ. Эцэст нь өвөлжилт хаваржилтын асуудалд ЗГ, УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ярилцлаа.

Өнгөрсөн найман жилийг ганцхан слайдаар дүгнэж болно. 2016-2024 он хүртэл найман жилийн хугацаанд Монгол Улсын төсөв 5 дахин өссөн байна. Харин сүүлийн 10 жилд иргэдийн амьдралын түвшин өөрчлөгдсөнгүй. Гурван хүн тутмын нэг нь ядуу хэвээрээ байна.Иргэдийн амьдрал дээшилдэггүй арван жил үүнийг дагаад авлига нэмэгдэж байгаа гэсэн үг. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Манай улсад байгалийн гамшиг нүүрлээд байна. Энэ өвөлд 200 гаруй сум цагаан зудтай өвөлжлөө. Дорнод, Сүхбаатар аймагт хаваржилт нэн хүнд байна. 

Эрх баригч намаас хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж байна. Гэтэл хөдөөгийн мал аж ахуйн салбар дууслаа. Маш олон өрх хотоо харлуулж, эрхэлдэг аж ахуйгаасаа салаад байна. Тиймээс малчдын зээлийн асуудлыг анхаарч, малжуулах хөтөлбөрийг дорвитой хийх хүсэлтийг тавьж байна. Одоо цас хайлж шар усны үер болж, мал хээлтэх үеэр малын хорогдол дахин гарна.

Ийм хүндрэлүүдийг мэдсээр байж гар хуруугаа хөдөлгөхгүй байна гэдэг эмгэнэл юм.

Сумын удирдлагад ядаж нэг цас цэвэрлэх машин баймаар байна. Өвс тэжээлийг өгөхөөс илүү тээврийн зардлыг нэмж авах боломжоор хангаж өгөхийг малчид хүсэж байна. Бид ажлын хэсэг байгуулж, шаардлага тавина. Бид "Амь нэгтэй монголчууд" аяныг хэрэгжүүлж байгаа. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

-Өнөөдөр 500 хонио алдсан иргэнд 50 мянган төгрөгийн хивэг аваачиж өгөөд яах юм бэ. Сүхбаатар аймагт өгсөн есөн машины зургаа нь 40км яваад эвдэрсэн. Үүнийг зуд шалгаад өглөө. Сүхбаатар аймагт УОК, Засгийн газраас хүргүүлж байгаа нэг ч өвс тэжээл очоогүй. Ерөнхийлөгчийн нэртэй тусламж дэмжлэг харин очсон байсан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.