СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-03-18

Д.Амарбаясгалан: Тойргоос судалгаа авч өндөр ретингтэй улс төрчийг нэр дэвшүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн талаар мэдээлэл өглөө.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Иргэдийн дунд социологийн судалгааг зохион байгуулна. Тухайн тойргийн иргэд аль нэр дэвшигчийг илүү дэмжих нөхцөл боломжтой байгаа эсэхийг судална. 5 дугаар сарын 15-20-ны хооронд нэр дэвшигчийг тодруулна. МАН-ын хувьд 2016, 2020 оны сонгуулиас нэр дэвшигчдийг өөрсдийнх нь хүсэлтээр нэр дэвшүүлэх асуудлыг авч хэлэлцэхгүй гэж үзэж ирсэн. гэдэг байр суурьтай байгаа.

Сонгуулийн хууль, МАН-ын дүрмээр авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шийтгүүлсэн албан тушаалтныг нэр дэвшүүлэхгүй. Тухайн тойргийн иргэдийн дэмжлэгийг авах, мэргэжлийн байх. Мөн салбар, сегментийн төлөөллийг жагсаалтаар болон тойрогт нэр дэвшүүлэх байдлаар төлөөллийг бүрэн хангадаг болох зорилгыг агуулж байна. 126 гишүүн, жагсаалтаар 48 гишүүн парламентад орох нөхцөл бүрдсэн үед нийгмийн сегментийн төлөөлөл парламентад орох нь хамгийн чухал.

Нэг тойрогт олон мандат байгаа учир нэг намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн дунд зөрчилдөөн их үүсдэг. Зөрчил үүсэж буй байдлыг МАН-ын зүгээс дүрэм журмаар хязгаарлана. Олон нийтийг төлөөлөх гээд багаараа нэр дэвшиж байгаа этгээдүүд хоорондоо эв муутай байна гэдэг зохисгүй.

Жагсаалтаар нэр дэвшиж буй нэр дэвшигчийн улс төрийн намд өгч болох хандивын дээд хэмжээг хуулиар заасан байгаа. Аудитын байгууллагаас нэг улс төрийн намын сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон. МАН дотооддоо санхүүжилтээ босгох хандиваа ил тод явуулах байдлаа онцгойлон анхаарч ажиллана гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.