СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-03-16

Ханх сумын сурагчид дулаан байранд бие засаж, тогтмол шүршүүрт ордог болжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан энэ өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Тэрбээр өчигдөр /2024.03.15/ Хөвсгөл аймгийн Ханх сумын иргэдтэй уулзалт хийж улстөр, эдийн засгийн нөхцөл байдал, төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, УИХ-аар батлагдсан нэр бүхий хуулийн талаар мэдээлэл өгч, нээлттэй ярилцлаа.

Ханх сумын иргэдээс шинэ сургууль, цэцэрлэг барих хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, сумын төвийн нэгдсэн халаалт, эрчим хүчний эх үүсвэрийн асуудал, тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах,
Ханх чиглэлийн хатуу хучилттай авто замын зураг төслийг эхлэхээс өмнө эргэж харах, нуурын зүүн эргээр биш баруун эргээр авто зам барих нь зөв, сургуулийн дотуур байрын их засварын санхүүжилтийг шийдвэрлэж өгнө үү, хөдөөгийн баг дээр гэр цэцэрлэг нэн шаардлагатай байна зэрэг олон саналуудыг хэллээ.

Асуудал бүрийг хуулийн хүрээнд шат дараатай шийдвэрлэж ажиллана.

Ханх сумын хүүхдүүдийн гадаад хэлний түвшин улсын хэмжээнд тэргүүлдэг, ОХУ-тай хил залгаа учраас гадаад хэл сурах чадвар, авьяас өндөр байдаг. Өөр аймгуудаас 3-4 багш өөрсдийн саналаар ирж ажиллаж байгаа юм байна. Ханх сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрын ариун цэврийн байгууламж 100 хувь ашиглалтад орсон. Хүүхдүүд дулаан байранд бие засаж, тогтмол шүршүүрт ордог болжээ.

Хилийн боомт сум учраас хойд бүсийн аялал жуулчлалд тулгуурласан, худалдаа, эдийн засгийн гол төв болж хөгжих, сумын иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой нутаг юм. Мөн Улсын Онцгой комисст санал тавьж туулах чадвар сайтай пургон автомашин шийдвэрлэснийг гардуулж өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.