СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-16

Улиастай хотын үерт өртөх эрсдэлтэй айлуудыг нүүлгэн шилжүүлнэ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Завхан аймгийн онцгой комиссийн долоодугаар хуралдаан болж Засгийн газар, Улсын онцгой комиссоос хуваарилсан улаан буудай, хүнсний хэрэгцээний гурил будааны татан авалт, хуваарилалт, шар усны үерийн эрсдэлийн үнэлгээ, цаашид үерээс сэргийлж авах арга хэмжээ, цаг агаарын төлөв байдлын талаар хэлэлцлээ.

Уруйн болон шар усны үерийн үед хүний амь нас, эрүүл мэнд эрсдэлд орж, зам, гүүр, цахилгаан, холбоо, усан хангамж гэх мэт дэд бүтцийн шугам сүлжээ, аж, ахуйн нэгж байгууллага, ард иргэдийн эд хөрөнгө сүйдэх эрсдэл үүсдэг учир шуурхай арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгардаг.

Улиастай сум Богд, Чигэстэй голын ай савд оршдог учир хавар зуны улиралд үер их хэмжээгээр болдог эрсдэлтэй.

Өнөөдрийн байдлаар Богдын гол багт 167 айл өрхийн 490 иргэн, Жинст баг, МУИС-ын доод хэсэг, Булгийн эхэнд 50 айл өрхийн 172 иргэн, Чигэстэй багт 36 айл өрхийн 99 иргэн, Жаргалант багт 22 айл өрхийн 58 иргэн, Өлзийт багт 8 айл өрхийн 26 иргэн шар усны үерт өртөх нэн эрсдэлтэй байна.

Долдугаар хуралдаанаар үер болох магадлал бүхий газруудаа зөв тодорхойлох, нэн эрсдэлт хэсгүүдээс айл өрхөө нүүлгэн шилжүүлэх, үерийн далан борооны ус зайлуулах суваг шуудуугаа цэвэрлэж, ус чөлөөтэй урсдаг болгох, мэдээ мэдээллийг малчид, иргэдэд шуурхай өгөх, шаардлагатай цэгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийх зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулахыг сумдын Онцгой комисст чиглэл болголоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.