СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-03-15

Японд улаанбурхан өвчин анхаарал татаж байна

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
8 сарын өмнө

Япон Улсад улаанбурхан өвчний халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлжээ. Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэхийг ард иргэддээ уриалж байгаа аж. Учир нь улаанбурхан өвчин нь халдварлах чадвар өндөртэй бөгөөд үхэлд хүргэж болзошгүй юм.

Дэлхий даяар улаанбурхан өвчний тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд Япон Улсад өнгөрсөн сараас хойш тус өвчнөөр өвдсөн иргэдийн тоо өссөөр байгаа аж. Энэ долоо хоногийн эхээр Киото хотын нэгэн иргэний шинжилгээ эерэг гарсан байна. Тэрбээр Арабын Нэгдсэн Эмиратаас ирсэн бөгөөд нислэгийн үеэр зорчигчдоос халдвар авсан байж болзошгүй байгаа аж. 

Улаанбурхан өвчний гол шинж тэмдэг нь халуурах, ханиалгах, тууралт гарах, нүд улайх юм. Мөн уушгины хатгалгаа гэх мэт илүү ноцтой хүндрэлүүд үүсдэг.

Улаанбурхан нь COVID-19-ээс хамаагүй илүү тархах чадвар өндөртэй. Мянган хүн тутмын нэг нь энцефалит үүсгэдэг бөгөөд энэ нь үхэлд хүргэдэг. Япон Улс улаанбурхан өвчний эсрэг вакцинжуулалтыг голлон хүүхдүүдэд хийдэг.

ДЭМБ-ын мэдээлснээр өнгөрсөн онд 300,000 орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оноос 80 орчим хувиар өссөн үзүүлэлт гэжээ.

Эх сурвалж: NHK

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.