УИХ-ын 2024 оны сонгуулийн хуваарийн дагуу гуравдугаар сарын 25-ны дотор намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой.
Түүнээс өмнө ирэх долоо хоногт намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулах хүрээнд намын удирдах байгууллагууд хуралдах товтой байна.
Тухайлбал, Ардчилсан нам энэ сарын 22-24-ний өдрүүдэд намынхаа Үндэсний бодлогын хороог хуралдуулж, 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэх аж.
АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар намын Ерөнхий нарийн бичгийн даргыг жинхлэх асуудлыг хэлэлцэх юм байна. Өнгөрсөн 2023 оны сүүлчээр АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр Д.Одбаярыг томилсон юм. Намын ЕНБД-ын албан тушаал нь намынхаа сонгууль зохион байгуулах “гал тогоо”-г удирдах учраас чухал албан тушаал гэж хэлж болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.