СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дөрвөн удаа ял эдэлж байсан эмэгтэй бага насны охины гар утас хулгайлжээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Багануур дүүргийн нэгдүгээр хороонд сургуулийн гадна үл таних эмэгтэй "Утсаар яриулаач" гэж бага насны хүүхдээс утсыг нь гуйж аваад зугтсан хэрэг өчигдөр гарчээ.

Энэ талаар хохирогч болон түүний асран хамгаалагч Цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Тус мэдээллийг шалгахад тус дүүргийн харьяат Х гэгч үйлдсэн болохыг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.

Х гэгч нь хулгай, дээрмийн гэмт хэрэгт өмнө нь дөрвөн удаагийн ял шийтгэл эдэлж байсан талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Мөн дээрх этгээд нь сургууль дотор орж хохирогчоо урьдчилан судалсан нөхцөл байдал тогтоогджээ.

Иймд сургуулийн удирдлагууд сургууль орчны дотор, гадна орчинд хүүхдэд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.