СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-03-15

🔴 Д.Тогтохсүрэн: Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан нарыг түдгэлзүүлэх эсэх нь Давж заалдах шүүхийн дараа яригдана

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 сарын өмнө

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс хаврын чуулганаар хэлэлцэх зарим асуудлын талаар тодрууллаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: 

-УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан парламентын отгон чуулган эхэллээ. Хаврын чуулганаар дараагийн УИХ-ын хуралдах эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал чухал байгаа. Тиймээс УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж батална. Мөн Баялагийн сангийн тухай хуулийг боловсруулаад дуусаж байгаа. Парламентад суудалтай улс төрийн намууд энэ асуудал дээр зөвшилцсөн. Бусад олон хуулиуд бий. Гэхдээ тавдугаар сарын 15-наас нэр дэвшигчдийг албан ёсоор зарлах ажиллагаа эхэлнэ. Тиймээс УИХ үндсэндээ хоёр сар хуралдаж хууль эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

.

-Анхан шатны шүүхээс ял авсан гишүүдийн асуудлыг хэрхэх вэ? 

-УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг анхан шатны шүүхээс хорих ял сонссон. УИХ-ын тухай хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, хорих ялыг эдлүүлдэг хуультай. Үүний дагуу тус гишүүний давж заалдах шатны шүүх хурал явагдаж байгаа учир дараа нь түдгэлзүүлэх асуудлыг ярих болно.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан энэ долоо хоногт торгуулийн болон төрийн алба эрхлэх хугацааг хязгаарлах ял авсан. Мөн дээрх гишүүнтэй ижил байдлаар хуулийн дагуу түдгэлзүүлэх асуудал яригдана гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.