УИХ-ын гишүүн С.Ганбаатараас хаврын чуулганаар хэлэлцэх зарим асуудлын талаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Энэ хуулийг дэмжиж маш их талархалтай байсан. Харамсалтай нь эрх баригчид 100 мянган ард иргэд санал өгөөд байхад албан татварыг авахгүй гэж хэлсэн.
Хуулиа хүртэл уландаа гишгэдэг болсон. Өнөөдөр инфляц, ажилгүйдэл ядуурал ямар түвшинд байгаа вэ. Би энэ парламентад өлсөж, үг хэлж үзлээ. Монголын ард түмэн эрх баригчдаас сонгуулийн үеэр ямар амлалт өгч, яаж худлаа ярьж байсныг нь одоо ам асуух цаг болсон.
Өнөөдөр сөрөг хүчний үгийг сонсохгүй нухачин дарна гэдэг бол ард түмнийхээ өмнө өөрсдөө хариуцлагаа үүрэх цаг болсон гэсэн үг. Нүүрсний асуудал дээр дандаа худлаа ярьсан. Том хулгайч нараа хаацайлсан.
Эрх баригчид үг сонсох дургүй. Хамгийн гол нь монголын ард түмэнд үр дүн гарах ёстой. Гол зүйл нь орлого, ажлын байртай болгох ёстой. Өнгөрсөн найман жил яаж дампууруулав эрх баригчид, энэ талаар сонсох дургүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.