УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас хэрэгт холбогдсон асуудлаар нь тодрууллаа.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс гарсан шийдвэрт мэдээлэл өгье.
Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа. Би гэм буруугүй. Би хулгай хийгээгүй, авлигачин биш шүү. Анхан шатны шийдвэрийг давж заалдана. Шүүхийн процесс дуусаагүй учраас би нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дараа би энэ хэргийн талаар бүх баримт мэдээллийг он сартай нь дэлгэнэ. Жоохон цаг хугацаа шаардлагатай байна. Тэвчээртэй хүлээгээсэй гэж хүсэж байна. Миний энэ холбогдсон асуудал улс төрийн захиалгатай гэж би хардаж байгаа.
Нийгэм, иргэд их стресстэй байна. Тэдний их стресс дээр миний энэ зохиомол хэргийг нэмж өгөхгүй байхыг хүсэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дарханы замыг эхлээгүй байхдаа хуулж хаясан олон хүний амь нас эд хөрөнгийг хөхирөөсон нүгэлтэй хариуцлагагүй мулгуу ажилласан нүгэл нь л энэ хүний ямар муу нөхөр болохыг батална. Бусдыг нь хууль шийдэх ч энэ хүн бол шоронд байх ялтан мөн.