СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2024-03-15

🔴Зудаас үүдэн бөөгнөрсөн эзэн нь тодорхойгүй 38 мянган бог мал байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй зарим ажил, арга хэмжээний талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хүргэв.

Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Х.Түвшинбаяр

-2023 оны жилийн эцсийн байдлаар 643 мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн байна. 2024 оны хоёрдугаар сарын байдлаар 119 энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн.

Цаг агаарын нөхцөл муудаж, цас ихээр орсон үед Сүхбаатар аймгийн Матад сум, Дорнод аймгийн Халх гол сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын нутаг дэвсгэрт бог мал их хэмжээгээр бөөгнөрсөн. .

Дорнод аймагт хээрийн штаб байгуулагдсан байгаа. Малаа хайж буй иргэд тус хээрийн штаб руу хандах шаардлагатай. Дорнод аймаг-Алдуул мал цахим хуудас болон 80663102, 7058102 тусгай дугаарт холбогдох боломжтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.