УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос хаврын чуулганаар хэлэлцэх зарим асуудлын талаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Энэ хаврын чуулганаар бүсчилсэн хөгжил, тойргийн асуудалд онцгойлон анхаарах ёстой.
Манай Ардчилсан намын хувьд сөрөг хүчний үүргээ хангалттай гүйцэтгэж байгаа. Ард түмний маш их эсэргүүцэж байгаа тэр бүх зүйл дээр хамт байсан. Тухайлбал, их хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг иргэдийн 95 хувь нь эсэргүүцсэн. Гэтэл батлаад явсан.
Түүнчлэн Хөрөнгө оруулалтын хууль байна. Иргэд ихээхэн эсэргүүцсэн манай ардчилсан нам л завсарлага авсан. Ингээд энэ хуулийг хэлэлцэхгүй хойшлуулсан. Бид бүх асуудалд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байгаа. Бидний энэ ажлыг хэвлэл мэдээллийг байгууллагууд мэдээллэхгүй болохоор иргэд мэдэхгүй, юу ч хийгээгүй юм шиг харагдаад байна.
Миний хувьд 42 суманд ажилласан. Иргэд үнийн өсөлтөд маш эмзэг хандаж байна. Хулгайг илрүүлсэн ч эрх баригч намынхан нэг нь нөгөөдөө барьцаалагдаад хариуцлага тооцохгүй байгааг шүүмжилж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.