СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-15

🔴LIVE: Тариалан эрхлэгчид "Гаднаас гурил авах нь нэг удаагийн сонгууль угтсан ажил" гэв

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Газар тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгчид гурилын татвартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

"Өгөөж Мандал уул" ХХК-ийн ерөнхий захирал Ч.Пэрэнлэй:

-Импортоор орж ирсэн тэжээл бидний борлуулалтад маш ихээр нөлөөлсөн. Одоо гурил ороод ирвэл энэ салбар уналтад орно. Хэрэв нэг уналтад орчихвол 5-6 жилдээ дахин сэргэдэггүй чухал салбар гэдгийг хэлмээр байна.

Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" хөтөлбөр амжилттай хэрэгжээд явж байна. Иймд Засгийн газраас импортоор авах гурил тэжээлийн татварыг тэглэх асуудлыг дахин хэлэлцэж, энэ асуудалд анхаарч үзнэ ээ гэдэгт итгэж байна.

Газар тариаланд энэ жил их өвөрмөц жил. Луу жил ургац сайн байдаг. Тариаланч хүний хувьд энэ жил ургац сайн байх магадлалтай гэж бодож байна.

"Бүтлийн ундарга" ХХК-ийн ерөнхий захирал Л.Батсүх:

-1996 онд манай салбар уналтад орж бид ясны гурил идэж байсан. Атрын гуравдугаар аяныг Ерөнхий сайд С.Баярын үед эхэлж, энэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж бид дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаж ирлээ.

Сүүлийн хэдэн жилд бүх л төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Харин гурилын үнэ харьцангуй хямд байсаар ирсэн.160 хувиар нэмэгдсэн гэдэг ташаа мэдээлэл. Олон шат дамжлаг дамждаг учраас үнэ өссөн зүйл байгаа. Дээд гурил 26 хувиар нэмэгдсэн. Нэгдүгээр гурил 16-18 хувиар нэмэгдсэн. 

Их үнийн дүнтэй зээлээ төлөх хугацаа маань ойртож байна.  Энэ салбар өртөг, хүн хүч шаардсан салбар.

Монгол аж ахуй нэгжүүдтэйгээ уулзаж асуудлаа яагаад ярилцахгүй байгаа юм бэ. Нэг жил өнгөрлөө үүний дараа жил яах вэ? Алсыг харсан шийдвэр гаргах нь чухал болохоос нэг тогтоол гаргах бол амархан шүү дээ.

Монголын 3 сая иргэнийгээ эрүүл хүнсээр хангадаг онцгой салбар гэдгийг ойлгохыг хүсэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.