СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-15

“Олон улсын гал сөнөөгч, аврагчдын сургалт”-д онцгой байдлын албаны залуус хамрагдаж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

БНСУ-ын Гёнги мужийн Галын албаны академиас энэ сарын 12-21-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа “Олон улсын гал сөнөөгч, аврагчдын сургалт”-д төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамрагдаж байна.

Сургалтаар гамшиг, аюулгүй байдлын менежмент, хот дахь эрэн хайх, аврах ажиллагаа, утаат орчин дахь эрэн хайх, аврах ажиллагаа, аврах хэрэгслийг ашиглах арга, анхан шатны яаралтай тусламж үзүүлэх, аж үйлдвэрүүдийн галын аюулгүй байдлын менежментийг судлах, гал сөнөөгчдийн гэмтлийн дараах стрессийн эмгэгийн менежмент зэрэг сэдвийн хүрээнд сургалтад оролцож байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.