ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа “Иргэний хамгаалалтын академи”, “Гал эсэргүүцэх албаны академи”, Санкт-петербург хотын “Гал эсэргүүцэх албаны их сургууль”-ийн бакалаврын 4-5 жилийн хөтөлбөр (хэлний бэлтгэл)-д ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сонсогч (1 дүгээр курс), Орос хэлний мэдлэгтэй Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдаас тус тус сонгон шалгаруулж суралцуулна.
Тавигдах шаардлага:
• Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн сонсогч /дүнгийн голч 3.0 ба түүнээс дээш/,
• Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч /2024.09.01-ний байдлаар 18 нас хүрсэн байх/ сонгон шалгаруулна.
• Гадаад паспортын хугацаа 2029 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй байх
Бүрдүүлэх баримт бичиг:
• Өргөдөл
• Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг:
• Хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
• Иргэний үнэмлэхийн хуулбар /e-mongolia/
• Гадаад паспортын хуулбар
• Цээж зураг /3*4/
Хугацаа: Материалыг Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газарт /altangerel.s@nema.gov.mn/ цахим хаягаар 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дотор ирүүлнэ үү.
(Харилцах утас: 51-262510, 88052696)
Сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт хүсэлт гаргасан алба хаагч, сонсогч, төгсөх ангийн сурагчдаас “Математик”, “Физик”, “Биеийн тамир”, “Ярилцлага”, “Орос хэл”-ний шалгалтыг авч ТТАХНЭ-ийн урьдчилан сэргийлэх үзлэг, СЭМҮТ-ын урьдчилан сэргийлэх үзлэгүүдэд хамруулж сонгон шалгаруулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.