СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-15

“Марш тактик, тусгай бэлтгэл-2024” тэмцээн болж өндөрлөв

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Марш тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2004 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байхаар болжээ.

Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ой, “Монгол Цэргийн өдөр”-ийг тохиолдуулан алба хаагчдын бие бялдарын тэвчээр хатуужил, сэтгэлзүйн чадавх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, цэрэгжлийн спортыг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын “Марш тактик, тусгай бэлтгэл-2024” тэмцээнийг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо ОБЕГ-ын харьяа 185 дугаар ангийн "Дүүрэн булаг" дахь сургалтын талбайд зохион байгууллаа.

“Марш тактик, тусгай бэлтгэл-2024” тэмцээнийг нээж ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням нар баг тамирчдад амжилт хүслээ.

Энэ жилийн марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээнд бүтцийн нэгжийн эрэгтэй 16, эмэгтэй 4 багийн нийт 200 гаруй тамирчид тогтоосон зайн цэгүүдэд нормативыг эр зориг, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин гүйцэтгэтгэсэн юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.