Өглөө 5:00 цагийн байдлаар цас орж байгаа аймаг сумд
Өнөөдөр /2024.03.15/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, маргааш оройдоо нойтон цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10...-12 градус, бусад хэсгээр -5...-7 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.
Багануур орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, маргааш оройдоо нойтон цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -11...-13 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
Бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орно.
Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, 16-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0...-5 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -10...-15 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.
16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга, 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
Салхи 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -11...-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна. 19-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.