СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-14

🔴LIVE: О.Номинчимэг: Баянхошуунд 8000, Сэлбэ дэд төвийг түшиглэж 12000 орон сууц барина

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 сарын өмнө

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” чуулган “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж" дэд сэдвээр үргэлжилж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын хоёрдугаар орлогч О.Номинчимэгтэй ярилцлаа.

Нийслэлийн суурьшлын бүсийн 58.2 хувийг гэр хорооллын бүс эзэлдэг. Улаанбаатар хотын 1.7 сая орчим хүн амын 841 мянга нь орон сууц, 797 мянга нь гэр хороололд амьдарч байна. Замын хөдөлгөөний түгжрэл, төвлөрөл, агаар, орчны бохирдол зэрэг нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгохоор ажиллаж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотод зургаан дэд төв байгуулж байгаа бөгөөд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн ажил бүрэн дууссан.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:

-Дэд төвүүдийг орон сууцжуулахдаа 40 хувь нь ногоон байгууламж, 60 хувь нь барилгажих талбай байх бодлогыг хэрэгжүүлнэ. Ингэхдээ нам давхрын орон сууц барина. Мөн сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвүүд, төрийн байгууллагуудыг цогцоор нь төлөвлөж, нэгдсэн тогтолцоонд оруулан, жишиг дэд төв болгох юм. Дэд төвийг бүтээн байгуулахдаа хувийн хэвшил, иргэн хоёрыг холбож орхилгүйгээр төр оролцоотой байхаар ажиллаж байна. 

Тухайлбал, . Түүнээс гадна зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах бодлогод хамруулахын тулд Ипотекийн зээлийн нөхцөлийг уян хатан болгох зайлшгүй шаардлага байна. Баянхошуунд 8000, Сэлбэ дэд төвийг түшиглэж 12000 орон сууц барина гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.