Улсын арслан М.Бадарчийн допингтой холбоотой асуудлыг олон нийтийн өмнө нээлттэй явуулахаар болжээ.
Монголын олон улсын ба үндэсний Спортын арбитраас "Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн Давж заалдах комисст Улсын арслан М.Бадарчаас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хороо, Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага НҮТББ-уудад холбогдох допингийн маргаан хянан шийдвэрлэж буй.
Тэгвэл тус Давж заалдах комиссын бүрэлдэхүүн гуравдугаар сарын 07-ны өдөр Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хороо, Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага НҮТББ нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч, Хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн 17,8-д заасны дагуу үндсэн хуралдааныг олон нийтийн өмнө нээлттэй явуулахаар шийдвэрлэлээ" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.