СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-14

🔴LIVE: Г.Гангамөрөн: Хотын хүн амын төвлөрлийг бууруулахын тулд яамдыг орон нутаг руу шилжүүлэх боломжтой

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 сарын өмнө

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” чуулган Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд нийслэлийг бүсчилж хөгжүүлэх шийдэл гаргалгааны талаар хэлэлцэхээр энэхүү чуулганыг зохион байгуулж байна. Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн асуудлаар Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Г.Гангамөрөнтэй ярилцлаа.

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Г.Гангамөрөн:

-Улаанбаатар хот 1.7 сая хүн амтай. Төвлөрөл түгжрэл юунаас үүсэж байна гэхээр зөвхөн одоо Бага тойруу буюу төвийн дүүрэгт 87 га талбайд 51 төрийн байгууллага байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогод орон нутгийг зургаан бүсэд хуваасан. Хотын хүн амын төвлөрлийг бууруулахын тулд яамдыг орон нутаг руу шилжүүлэх боломжтой. 

Нийтийн тээвэр автобусны тоог нэмснээр төвлөрөл түгжрэл арилахгүй. 20 минутын дотор гараад алхахад эмнэлэг, онцгой байдал, үйлчилгээний төв, эмийн сан, цэцэрлэг, сургууль, цэцэрлэгт хүрээлэн бүх нийтийн тээврийн үйлчилгээгээ авах боломжуудыг олгох 42 нэгжүүдийг энэ тэнцүү хуваах асуудлуудыг ярьсан.

42 нэгжид хувааснаар 10-р хороолол өөрөө нэг нэгж буюу дүүргийн эрх мэдэлтэй болно. Мөн Улаанбаатарын 204 хороог 42 нэгж болгоно.

Улаанбаатар хот 2030, 2040 он гэхэд 2.5 сая хүн амтай болно гэсэн тооцоолол гарсан. 42 нэгж байгуулах асуудал өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүнгээр гарвал бид УИХ-д энэ асуудлыг өргөн барина гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITY
1 сарын өмнө
129.205.113.185

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.