Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нарт холбогдох хэрэгт холбоотойгоор Улсын дээд шүүхэд эсэргүүцэл бичжээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нарт холбогдох “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль бусаар газар эзэмшсэн, хахууль өгөхийг завдсан, бусдад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан” гэх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн болон Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт тус тус эсэргүүцэл бичиж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхэд хүргүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.