Прокурорын байгууллагаас 2024 оны гуравдугаар сарын 4-нөөс 13-ны өдрүүдэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч 35 эсэргүүцэл бичиж, харьяа шүүхэд хүргүүлжээ.
Тухайлбал, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуун сухайтын авто замын шалган нэвтрүүлэх заставын орлогчоор ажиллаж байсан Д.Х нарын 22 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох “нүүрс тээврийн жолооч, иргэн, аж ахуй нэгж байгууллагаас хахууль авсан” гэх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн болон мөн аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.