Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумд оролцож, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцуулав.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажиллаж буй төрийн албан хаагчидтай өнгөрсөн нэг сарын хугацаанд уулзсан. Харин өнөөдөр сүүлийн 30 жилд нийслэлд хуримтлагдсан алдаа дутагдал, ирэх 30 жилд хийгдэх хөгжлийн концепцоо хэлэлцэж, хамтран шийдэхээр нийслэлийн есөн дүүргийн салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж байна.
Сүүлийн 30 жилд хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрснөөс даац хэтэрсэн. Үүнийг дагаад түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээл бий болсон нь төлөвлөлтийн алдаатай бодлоготой холбоотой.
Түүнчлэн хандлага өөрчлөх гэдэг хамгийн том асуудал. Түгжрэл, утаа бол шинж тэмдэг. Суурь асуудалд анхаарал хандуулахгүйгээр шинж тэмдэгтэй хөөцөлдөөд үр дүн гарахгүй юм. Авлигатай тэмцэх, цахим засаглалтай болох гэсэн оролдлогууд хийгдэж байна. Иргэдийн мэдэх эрх бодитоор хангагдсанаар дүгнэлт хийгээсэй.
Нийслэл реформ хийж чадвал Улаанбаатар 20 минутын хот болж чадна. Эмнэлэг, цагдаагийн тасаг, ажил руугаа 20 минутад, цэцэрлэгт хүрээлэн, ЕБС, худалдааны төв рүү 15 минутад, цэцэрлэг, бага сургууль руу 10 минутад очдог болно.
Нохой буудах, давс цацахыг Нийслэлийн засаг даргаас салгаж дүүргүүдэд эрх мэдлийг нь өгнө. Том реформ болно. Нийслэл 2050 онд 2.5-2.8 сая хүнтэй болоод түгжрэл үүсэж эрхзүйт төр үгүй болоход хүрнэ.
Удахгүй УИХ 126 гишүүнтэй болоод Засгийн газар хүчин мөхөстөнө. Одоо бол ингээд одоо бие биеэ шүүмжлээд бол нэмэргүй. Энэ агуулгаараа хамтдаа юм хийх маш хэрэгтэй. Шулуухан хэлэхэд бол авлигал газар авсан. Намайг одоо дэмжээд тэмцэл шиг юм хиймээр байна. Уриалж байна гэсэн юм гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
авлигалын эсрэг тэмцэхийн тулд шүүх, прокурортойгоо л тэмц. эс бөгөөс ямар ч утга алга. тэнсэн өгөөд хэдэн тэрбум доллар эдсэн хүнд40 саяар торгоод авлигалтай тэмцэж байна гэж доромжилж болохгүй шүүдээ. харин ч авлигалыг шүүх ,прокуроорын газарт цэцэглүүлж байгаа юм биш үү. энэ олон хэрэг дандаа авлигалаар хөнгөн ял авч байна. ядарсан ард иргэдэд 10-40 сая төгрөг амьдралдаа хэрэглэж үзээгүй үзэх ч үгүй байх харин тэрбумын танай намын луйварчдад цайны л мөнгө байх. уучлаарай буруу зүй л хэлсэн бол.