СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-14

🔴LIVE: Б.Гүрсоронзон: Автотээврийн инженерүүдийн ур чадварыг дээшлүүлсэнээр осол буурах боломжтой

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 сарын өмнө

Зам тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, КОЙКА олон улсын байгууллага, KOTI, KoROAD байгууллагын хамтран хэрэгжүүлж буй Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн чадавхыг бэхжүүлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах төсөл өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төслийн нийт өртөг нь 13 сая ам.доллар бөгөөд 2027 он хүртэл үе шаттайгаар хэрэгжих юм байна.

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:

-Тус төслийн гол зорилго нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг чадавхыг бэхжүүлэхэд оршино. Тэр дундаа оношлогч инженерүүдийн чадавхыг дээшлүүлэх сургалтаар энэ төсөл эхэлнэ. 2030 он гэхэд 2010 оны суурь түвшингөөс ослын тоог 50 хувиар бууруулах зорилтыг хангах хүрээнд ажиллаж байна. Олон хүн эд материалаараа хохирч байна. Иймд энэ асуудалд техникийн бүрэн бүтэн байдлаас гарч байгаа ослыг бууруулъя, тэгээд цаашлаад жолооч бэлтгэх сургалтыг чадавхжуулах зэрэг олон хийж хэрэгжүүлэх зүйлс тус төсөлд багтсан.

АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон:

-Энэхүү төсөл маань ач холбогдлын хувьд нэлээн өргөн цар хүрээг хамарч байгаа. 13 сая долларын буцалтгүй тусламжийн хүрээнд хийгдэж байгаа. Төслийн хүрэх үр дүн нь

Жолооч бэлтгэх курсийн зөвшөөрлийг ХНХЯ-аас өгч, цагдаагийн байгууллага шалгалт авдаг. Энэ шалгалтын процессыг хүний оролцоогүй, сургалтыг чанартай олгож хугацааг нэмэгдүүлэх шаардлагатай. Ж Уялдаа холбоотой ажиллах олон ажлууд байна. Түүнчлэн замын хөдөлгөөний дүрэмд хурд хяналттай холбоотой хийх ажлууд ч байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.