СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ховд аймгийн Алтай суманд 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн “Халзангийн-Ар” гэдэг газар /2024.03.13/ оройн 22:31:32 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тодруулбал,Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн “Халзангийн-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 343 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 43 км-т, Ө-45°40'12.0", У-92°14'24.0"/ өчигдөр /2024.03.13/ оройн 22:31:32 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 22:47 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Долгормаа болон иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж ОБГ-т мэдээлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.