"Монгол эм импекс концерн" ХХК-ийн салбар Баянхонгор эм хангамж ХХК-иас даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх 2024 оны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлт ирүүлсэн бөгөөд 2 талын зөвшилцөл хийжээ.
Зөвшилцлийн дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, "Баянхонгор эм хангамж ХХК-ийн хооронд байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээг 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болгож, цуцалсан байна.
Цаашид Баянхонгор эм хангамж ХХК-ийн эмийн сан даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээ үзүүлэхгүй гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.