Суурьшлын бүсэд мал орж ирснээр зам тээврийн осол гарах, ногоон байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг бохирдуулах, улмаар малын гоц халдварт өвчин гарах эрсдэл үүсдэг. Иймд Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журмыг НИТХ-аар хэлэлцэн, баталсан. Энэ хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал, амьтны гаралтай гоц халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулж байна.
Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг:
-Гуравдугаар сарын 9-ний өдөр 2153, 10-ны өдөр 898 малыг суурьшлын бүсээс гаргасан бөгөөд түр хашаанд мал хонуулалгүйгээр эздийг нь тогтоож, хүлээлгэн өгсөн. Гэсэн ч журмыг давтан зөрчиж, суурьшлын бүсэд мал оруулсаар байна. Тиймээс тухайн иргэдийг зарлаж, арга хэмжээ авч анхааруулах шаардлага үүслээ.
Иргэн Д.Баярсайхан, Д.Өлзийсайхан, Д.Дашзэвэг гэх ах дүү нарын нийлсэн 400 тооны адуу суурьшлын бүсэд давтан орж ирсээр байна. Иргэн Д.Баярсайхан өөрөө гадаадад байдаг, дүү нар нь адууг нь малладаг ч журам зөрчөөд байна. Энэ жилийн тухайд хориглосон бүсэд мал оруулах журамд өөрчлөлт орсон байгаа. Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журмыг НИТХ-аар хэлэлцэн, баталсан. Гэтэл гурван айлын адуу орж ирвэл тус бүр сая төгрөгөөр торгуулах атал бүгд манай адуу гэж хэлээд нэг сая төгрөгөөр торгуулаад авах жишээний.
Мөн СХД-ийн 21-р хорооны С.Баяраа гэх хүний 172 тооны адуу суурьшлын бүс рүү давтан орж ирдэг бүртгэлтэй. Дүүрэг хорооноос уг бүртгэлийг хийгээд эздийг нь тогтоож, хүлээлгэж өгдөг. Эдгээр хүмүүсээр тогтохгүй хууль дүрэм журмаа баримтлахгүй байгаа олон хүмүүсийн бүртгэл байна. Тиймээс дээрх журмаа баримталж хамтарч ажиллахыг хүсэе гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.