Засгийн газраас импортын гурил тэжээлийн татварыг чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-д төсөл өргөн барихаар болжээ.
Шадар сайд С.Амарсайхан:
-Засгийн газраас импортын гурил тэжээлийн татварыг чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-д төсөл өргөн барихаар болсон. Үндэсний үйлдвэрээ Засгийн газар бодлогоор дэмжих ёстой. Гэхдээ гурил, тэжээлийн үнэ нэмэгдээд ард иргэд авч чадахгүй байхад түүнийг харсаар байгаад зүгээр суух эрх бас байхгүй. Зах зээлийн тохиргоог заавал хийх ёстой. Нийлүүлэлт хангалтын тогтвортой байдлыг хангах шаардлагатай. Үндэсний үйлдвэрүүд зохих үнээр болон хангалттай нийлүүлж чадахгүй байгаа тохиолдолд бид импортын сувгаа нээж тэнцвэржүүлэх ёстой. Ингэж байж айл өрхийн амьжиргааны зардлаа бууруулна. Түүнчлэн өрсөлдөх боломжийг ч нээж өгнө.
Засгийн газраас сүүлийн жилүүдэд гурилын үйлдвэрүүдийг хангалттай дэмжиж ирсэн. УИХ-аар энэ асуудлыг эцэслэн шийднэ. Гурилын үйлдвэрүүдэд хамтарсан шалгалтыг хийж байна. Энэ талаар холбогдох байгууллага удахгүй мэдээлэл хийнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.