Монгол бөхийн өргөөнд маргаашаас эхлэн дөрвөн өдөр дараалан үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдана.
Тодруулбал, маргааш сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг зохион байгуулна. Харин 15-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Б.Баттогтохын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.
Түүнчлэн шилдэг 14 бөх хоёр багт хуваагдан өрсөлдөх “Бүх оддын барилдаан” энэ сарын 16-ны өдөр болно.
Харин ням гарагт Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Цэргийн төв хэвлэл “Соёмбо” сонины 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан тус тус болох юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.