Нийтэлсэн:
П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө
Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы нээлт энэ сарын 15-нд болно.
Чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл /хаалттай/
- “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаарх мэдээллийг сонсоно.