СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 2024 оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 сарын өмнө

Төрийн албаны 2024 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 4259, үүнээс нийслэлд 1826 иргэн бүртгүүлсэн байна. 

Бүртгэгдсэн иргэдийн тооноос хамаарч нийслэлд 13-15-нд, долоон аймагт 13-14-нд, 14 аймагт өнөөдөр /2024.03.13/ зохион байгуулагдана.

Нийслэл хотод Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт, аймгуудын хувьд төрийн албаны салбар зөвлөлөөс товлон зарласан газарт шалгалт авч эхэллээ.

Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай. Иргэний үнэмлэхээ шалгуулж танхимд нэвтэрнэ.

Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн "Бүртгэлд хамрагдсан иргэд" цэс рүү орж, хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой. Хэрвээ Та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол шалгалтын цахим системд ДАН-аар нэвтрэн нууц үгээ солино хэмээн ТАЗ-өөс мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.