Өчигдөр /2024.03.12/ шөнийн 23:09 цагт Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст шар усны үерийн нөхцөл үүссэн байж болзошгүй нөхцөл байдал Дарь-Эхийн 29 дүгээр хороо 1 дүгээр хэсэг дунд буудлын зам дээр үүсээд байна гэсэн дуудлага мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу тус хэлтсийн дарга, дэд хурандаа М.Пүрэвжав, орлогч, ГХУХБайцаагч хошууч Э.Энхбаяр 23 цаг 08 минутад очсон.
Замын хонхор налуу хэсэгт ус хуримтлагдсан, өөр газраас ус ахин урсаж байгаа зүйл байхгүй байсан. Үүссэн нөхцөл байдлыг тус хоёрдугаар хорооны Засаг дарга Б.Хасбаатарын хамт очиж шалгахад дунд Дарь-Эхийн булагт өнгөрсөн оны 11 дүгээр сард боолт хийж хариу арга хэмжээ авсан хэсгээс цаг агаар дулаарсны улмаас шар ус давсан, мөн хоёрдагч хүчин зүйл гудамжны цас мөс хайлж урссан байсан байна.
Дүүргийн Онцгой комиссоос дараах арга хэмжээг авч ажиллажээ. Үүнд:
1. Онцгой комисстой гэрээт бохир зөөвөрлөх 8 тонны автомашинаар зам дээр үүссэн усыг соруулах арга хэмжээг зохион байгуулж ажилласан.
2. Замын ашиглалт хариуцсан компани зам дээр үлдсэн мөсийг хусаж цаашид үүсэж болох байсан эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан.
3. Дунд-Эхийн булгийг ахин хаалт хийж урсацыг өөр газар руу оруулж урсгах арга хэмжээг авч ажиллаа гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.