СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-03-12

Оскарын хоёр удаагийн шагналт Хаяао Миязакигийн тухай сонирхолтой баримтууд

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Хонгорзул
8 сарын өмнө

Японы нэр хүндтэй хүүхэлдэйн киноны найруулагч, “Studio Ghilbli”-гийн үүсгэн байгуулагч Хаяо Миязаки анхны Оскараа авснаас хойш 20 гаруй жилийн дараа “The Boy and the Heron” хүүхэлдэйн киногоороо өчигдөр зохион байгуулагдсан 96 дахь Оскарын шагнал гардуулах ёслолоос дахин шагнал хүртлээ.

Хаяо Миязаки найруулагч нь “Neighbor Totoro”, “Spirited Away”, “Princess Mononoke”, “Howl's moving castle” гэх зэрэг бид бүхний сайн мэдэх олон бүтээлийг үзэгчдийн хүртээл болгож юм.

Тэрбээр, 1941 онд Японы Токио хотод төрж өссөн бөгөөд их сургуулиа төгссөн цагаас эхлэн анимэ зураачаар ажиллаж 1985 онд дөрвөн найзын хамт “Studio Ghilbli”-ийг үүсгэн байгуулжээ.

“Ghilbli” гэх нэр нь итали нэрээс гаралтай бөгөөд японы анимэ ертөнцийг өөрчлөх салхи хэмээн бэлгэдсэн аж. Түүний гэр бүлийн тухайд, тэрбээр дэлхийн хоёрдугаар дайны үед онгоцны инженерийн гэр бүлд өссөн ба багад нь ээж нь нас баржээ. аж. Жишээ нь, дайны хор хөнөөл, эдийн засгийн сэргээн босголтын талаар үйл явдлыг “Howl's moving castle”, “Princess Mononoke” зэрэг бүтээлээрээ дамжуулан харуулжээ.

Мөн, “The Boy and the Heron”, “Neighbor Totoro” гэх зэрэг бүтээлүүддээ ээж нь нас бардаг, өвчин тусдаг зэрэг үйл явдлуудыг өөрийн хүүхэд наснаасаа сэдэвлэн оруулсан байна. Түүнчлэн түүний хүүхэд нас онгоцтой ойрхон байсантай холбоотойгоор өөрийн бүх л бүтээлдээ онгоц болон нисэх гэх мэт үйл явдлуудыг шингээдэг юм байна.

Түүний уран бүтээлүүд дотроос 2001 онд бүтээгдсэн “Spirited Away”кино нь 75 дахь Оскарын наадмаас шагнал хүртэж анхны Оскарын шагналт анимэ бүтээл болжээ. Уг кино нь 16 сая ам доллароор бүтээгдэж 289 сая ам долларын ашиг олж зардлаа 25 дахин нугалсан бүтээл болсон байна. Мөн, "Spirited Away" кино нь Японы бүх цаг үеийн хамгийн их орлого олсон кино болж, 19 жилийн турш дээд амжилтыг тогтоожээ.

Харин энэ жил Оскарын шагнал хүрсэн “The Boy and the Heron”кино нь өнгөрсөн нэгдүгээр сард мөн адил “Алтан бөмбөрцөг”-ийн шагнал хүртжээ. Уг кино нь түүний 12 дахь бүтээл нь бөгөөд киног бүтээхэд 10 орчим жил шаардсан гэжээ. Учир нь “The Boy and the Heron” кино нь түүний хагас намтраар бүтээгдсэн гэж тодорхойлсон анхны кино юм.

2003 онд "Оскар"-ын 75 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд "Spirited Away" кино шагнал авахад найруулагч Миязаки шагнал гардуулах ёслолд оролцоогүй бөгөөд . Энэ жил хүмүүс найруулагч Миязакиг Оскарын наадамд оролцоогүй нь өмнөхтэй ижил төстэй улс төрийн шалтгаантай байж магадгүй гэж таамаглаж байгаа бөгөөд, Газад үргэлжилж буй бөмбөгдөлтийг эсэргүүцсэн өөр нэг эсэргүүцэл хэмээн таамаглаж байгаа ажээ. 2003 онд ч тэрбээр АНУ Ирак руу довтлохыг эсэргүүцэж байсан юм.

Найруулагчийн арга барилын тухайд тэрбээр их няхуур ханддаг бөгөөд анимэторууд, дуу оруулагчид хөгжмийн зохиолч нартайгаа байнга тулж ажиллаж өөрийн биеэр ирж хянадаг аж. Нэг уран бүтээлд ойролцоогоор 20-40 зураачийн бүрэлдэхүүнтэй баг ажилладаг бөгөөд юм. Үүний дараа, бүгдийг нь компьютерт оруулж нэг бүрчлэн өнгө болон дуу дүрс нэмснээр эцсийн бүтээл гардаг аж.

аж.

Тэрбээр "Spirited Away"киноны “Back Story”-д өгсөн ярилцлагадаа “Би ерөөсөө дүрүүдэд анхаарал хандуулдаггүй, харин киноны үргэлжлэх хугацаанд илүү анхаардаг” гэжээ. Учир нь түүний бүтээлүүд ихэвчлэн гурван цагаас дээш байдаг учир олон хэсгүүдийг хасаж утга санааг богино хугацаанд гаргах нь бэрхшээлтэй байдаг гэжээ. .

Зураачид хэдий хугацаандаа бүтээлээ дуусгасан ч түүний санаанд хүрэхгүй байх нь их учир дахин зурах нь олонтаа байдаг байна. Тиймээс зураачид чанартай бөгөөд хурдтай ажиллах зайлшгүй шаардлагатай байдаг байна. Мөн, .

Найруулагч Миязакигийн кинонуудад эсрэг талын дүрийг бага гаргадаг бөгөөд гол дүрийн баатрыг эмэгтэй дүрээр ихэвчлэн илэрхийлдэг юм.

Түүний хүүхэлдэйн кинонууд нь хүн ба байгаль хоёрын зохицол, хөгжил дэвшил ба өөрийгөө нээн илрүүлэх, энх тайван ба хүн төрөлхтөн, уран сэтгэмж, хүсэл мөрөөдөл гэх мэт сэдвүүдээр дамжуулан үзэгчдэд гүн гүнзгий утга санааг хүргэдэг. Тухайлбал, гол дүрийн баатраар дамжуулан өөрийгөө нээх, өсөж дэвших, энх тайван, хүн төрөлхтний нандин зан чанарыг эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзлийг дүрсэлсэн байдаг.

Мөн хүүхдийн хязгааргүй уран сэтгэмж, мөрөөдлийн ач холбогдлыг магтан дуулж, бодит байдал, зүүд хоёрын хооронд эргэлдэж буй гол дүрүүдийн түүхийг үзэгчдэд эргэцүүлэн бодоход хүргэсэн байна. Хүүхэлдэй кинонууд нь ихэвчлэн хүүхэд үзэхэд зориулагдсан байдаг бол найруулагч Миязакигийн бүтээлүүд бүх насны хүмүүс үзэхэд тохиромжтой, үзсэний дараа нэг бодогдуулж хоёрыг тунгаахад хүргэдгээрээ алдартай юм.

Эх сурвалж: BBC, KinoZadlan, EW

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.