СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мексикийн мөнгөн тэмдэгт песогийн ханш АНУ-ын доллараас илүү хурдан өсчээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 жилийн өмнө

            Санхүүгийн шинжээчид АНУ-ын мөнгөн дэвсгэрт долларыг 2018 онд хүч нь суларч, ханш нь буурна гэж таамаглаж байсан. Гэвч энэ оны сүүлчийн саруудад долларын ханш унах нь бүү хэл өдрөөс өдөрт хүчирхэгжиж, АНУ-ын эдийн засаг хурдацтай хөгжсөөр байна. Гэвч дэлхийн улс орнуудын мөнгөн тэмдэгтүүд дундаас Мексикийн песогийн ханш Америк доллартай өрсөлдөхүйц хүчирхэгжиж байна.2017 оны сүүлийн хагасаас хойш Мексик песо АНУ-ын доллартай харьцах ханш нь 2,3 хувиар өсчээ.

Ингэснээр 2018 онд долларын эсрэг хамгийн хүчтэй өрсөлдөж буй мөнгөн тэмдэгт болж байна. 6 дугаар сард песогийн доллартай харьцах ханш жилийн хамгийн   доод түвшиндээ хүрсэн. . Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш мөнгөн тэмдэгтийн ханш эргэн сэргэж эхэлсэн байна.  

Мексикийн төрийг удирдах шинэ тэргүүн зүүний популист намаас тодорч төв банкны бие даасан байдлыг хадгалж, хувийн салбарын бизнес эрхлэгчдийг дэмжин, төсвийн зардлыг зөв зарцуулахаа амласан юм. . Reuters агентлагийн санхүүгийн шинжээчид энэ байдал цаашид үргэлжилнэ гэж таамаглажээ.

                                                                                                                                                                                                                                               Эх сурвалж: /www.qz.com/

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.